KIST-ийн тэтгэлэгт магистрын хөтөлбөрт нэг оюутан сонгон шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. JCI Progress салбар байгууллага, Монгол Улсын “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /KIST/, болон JCI Wonju салбар байгууллагатай хамтран магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт бодит хувь нэмэр оруулах, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн судалгааны хүрээлэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор KIST-ийн бүрэн тэтгэлгээр БНСУ-ын KIST School /UST/-д 2026 оны 9 дүгээр сард эхлэх магистрын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулна.
Суралцах чиглэл
- Хүнсний биотехнологи
- Иргэний болон байгаль орчны инженерчлэл
- Биотехнологи
Тэтгэлгийн нөхцөл
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Сар бүрийн амьжиргааны тэтгэлэг /ойролцоогоор 1.000.000
вон/
Тавигдах шаардлага
- Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэн байх
- Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй /эсвэл
2026.05.31-ний дотор төгсөх/
- Голч дүн 3.0 ба түүнээс дээш
- Төгсөөд “Агро-сити” бүсэд ажиллах үүрэг хүлээх
- Гадаад хэлний шалгалтын оноо: IELTS 6.0, TOEFL 80, TOPIK
4 болон түүнээс дээш
Бүрдүүлэх материал
- Анкет, элсэлтийн өргөдөл, дагалдах захидал
- Диплом, транскрипт /CGPA-тай/
- Иргэний үнэмлэх, паспортын хуулбар
- Хөтөлбөрийн тодорхойлолт
- Хэлний шалгалтын албан ёсны оноо
- Хоёр тодорхойлолт /мэргэжлийн багшаас/
- Суралцах төлөвлөгөө /2000 хүртэл үг/
- Гурван үеийн намтар
- Эрүүгийн хариуцлагын тодорхойлолт /E-Mongolia/
Дээрх мэдээллийг зөвхөн монгол-солонгос эсхүл монгол-англи хэлээр бөглөнө. Мөн бүх бичиг баримтыг нэг PDF файл болгож progress@jcimongolia.mn хаягт илгээнэ. /agro_city@ulaanbaatar.mn хаягийг СС хийх аж.
Сонгон шалгаруулалт:
Энэ сарын 25-ныг хүртэл материал хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт хоёр үе шаттай ба эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчдад 2026 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө ярилцлагын мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.