ОРХОН: Нийт хээлтэгчийн 29.8 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-20 15:55:38

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд 1600 орчим малчин, мал бүхий өрхөд 169.6 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 532.2 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.


Өмнөх оноос малын тоо 3.6 хувиар буюу 6200 гаруй толгойгоор буурсан байна. Оны эхэнд нийт мал сүргийн 32.6 хувь буюу 61.4 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.


Аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 16-ны байдлаар нийт хээлтэгч малын 22.4 мянган толгой буюу 29.8 хувь нь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийг төрлөөр нь авч үзвэл, ингэ 7, гүү 323, үнээ 2867, хонь 11,452, ямаа 7796 толгой тус тус төллөжээ. 


2003 толгой мал зүй бусаар хорогджээ.

 



Related news