Хүүхдийн байгуулагын 90 жилийн ой тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:14:39

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг улс даяар  жилийн турш тэмдэглэн олон хэлбэрийн ажил өрнөж байна. Тус ойг Ховд аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс аймаг өргөн дэлгэр тэмдэглэж, түүхэн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал хийсэн юм.

Тэртээ 1925 оноос өдгөө 90 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиасаа эхлэн сурагчын өөрөө удирдах байгууллагын гишүүн, удирдагч болж явсан хүүхэд насны нандин дурсамж бүр өдгөө түүх болон үлдсэн төдийгүй одоо ч үргэлжлэн буйг хуралд оролцогчид тэмдэглэж байв.

Хүндэтгэлийн хуралд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХГБХХ-ийн дарга Л.Энхбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн У.Цэрэнтогтох, Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөгчид болон ахмад, дунд үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид, ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхэлэгчид, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, ХГБХХ-ийн дугуйлангийн сурагчид оролцов.

Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр 2 хүн, Ховд аймгийн хүндэт тэмдгээр 3 хүн, аймгийн Засаг даргын Жуух бичгээр 3 хүн, Ховд хотын хүндэт тэмдгээр 2 хүн, 90 жилийн ойн медалиар 40 хүн, Хүүхдийн төлөө сайн үйлс медалиар 10 хүн, бусад салбар байгууллагын медаль, өргөмжлөлөөр тус тус шагнуулав.

А.Бямбасүрэн

Related news