Эко мэдээллийн төв номын фондтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:56:07

Дэлхий нийтээр тулгамдсан экологийн асуудлуудыг олон нийтийн оролцоотой бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд их сургуулийн Химийн тэнхимийн дэргэд “Экологийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төв”-ийг 2014 онд БОНХЯ-ны дэмжлэгээр байгуулжээ.

Баруун бүсийн ард иргэд, ирээдүй хойч үеийнхэндээ ХИС-ийн оюутан магистрант, ирээдүйн багш нараар дамжуулан экологийн боловсролыг олгох сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой гэж Биологийн тэнхимийн багш З.Бурмаа ярилаа.

Өнгөрсөн жилийн  хугацаанд  экологийн сургалтыг зохион байгуулж, бусад экологийн боловсролын мэдээллийг түгээх, олон нийтэд суртачлан таниулах үйл ажиллагааг тогтмол хийж иржээ.

Энэ хичээлийн жилд  сургалтын гол хэрэглэгдэхүүн болох ном товхимол, судалгааны дүн, зөвлөмж, гарын авлага сэлтээс бүрдсэн зөвхөн тус төвөөр дамжуулан олон нийтэд үйлчлэх номын сантай болжээ.

Одоо тус мэдээлийн төвийн  номын санд 59 төрлийн 167 ном, 32 төрлийн 431 суртчилгааны материал гарын авлага фондлогдсон байна.

А.Бямбасүрэн

 

Related news