Дундговьд ямааны сүүний үйлдвэр байгуулах тухай санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-21 14:21:57

Гонконг улсын бизнес эрхлэгч Гарри Хо Дундговь аймгийн  Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй уулзаж, тус аймагт ямааны сүү боловсруулах үйлдвэр байгуулах санал хэлсэн байна.

Энэ тухай аймгийн Засаг дарга тодруулахдаа, үйлдвэр байгуулах саналыг нааштай хүлээн авсан. 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө хөдөөгийн 14 суманд тус бүр нэг, аймгийн төвд 6 жижиг дунд үйлдвэрлэл бий болгох зорилго тавьсан байгаа. Тиймээс манай мал аж ахуйн салбарыг түшиглэх энэ үйлдвэрийг дэмжинэ гэсэн юм.

Ямааны сүү нь шим тэжээллэг чанар өндөртэй тул хүүхдийн тэжээл хийхэд тохиромжтой юм байна. Өнгөрөгч намар  “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдааг сонирхож явахдаа ямааны сүүгээр хийсэн цагаан идээг амталж, улмаар тус аймагт ямааны сүү боловсруулах үйлдвэрээ байгуулахаар шийдсэн тухайгаа Гарри Хо Засаг даргад сонирхуулжээ.

Т. Отгонтуяа         

 

 

Related news