Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн төлөвлөгөөг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 09:49:07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө батлах тухай, Газрын биржийн үйл ажиллагааны журам батлах тухай, Төмөр замын шугамын чигийг батлах тухай, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Импортын барааны гарал үүслийн дүрэм шинэчлэн батлах тухай, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношилгооны төлбөрийн жишгийг шинэчлэн батлах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэх юм.

Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа авто зам, гүүр барих төслүүдийн талаар авах арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэл хийхийн зэрэгцээ Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнг танилцуулах аж.

Б.Туул

Related news