Нээлттэй хаалганы өдрөөр урлаг соёл сурталчлах сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 12:04:43

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон “Ховддоо сайхан амьдарья” сантай хамтран соёл урлагийг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд ХДТ-ын хамт олон үзэгчдэд мэндчилгээ, үзүүлбэр, урлагийн тоглолтуудыг хийж сонирхууллаа. Мөн шинэ залуу уран бүтээлчдийн тоглолтоос танилцуулж, тэд өөрсдийн бэлтгэсэн уран бүтээлээ сонирхуулсан юм.

Өдөрлөгөөр урлаг соёл сурталчлах сарын аяныг эхлүүллээ. Сарын аяны хүрээнд 1700 гаруй эмзэг бүлгийн  айл өрхөд соёл урлагийг хүргэж сурталчлах аж.

Урлаг судлаач уран бүтээлчидтэй хамтран энэ чиглэлээр бүтээл туурвих, иргэдийг Хөгжимт драмын театрын үйл явцтай танилцуулах, тэдэнд соёл урлагийн давуу тал, ач холбогдлыг таниулах ,аяны төгсгөлд тайлан тоглолт хийхээр төлөвлөж байна.

А.Бямбасүрэн

Related news