0-3 насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмж олгодог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 20:08:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;

-Эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;

-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асаргааны тэтгэмжийг сар бүр олгох;

-Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох тус зохицуулалт туссан юм. Тус хуулийн төсөл 2018 оноос хэрэгжих ба нийт 72.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тайлбарыг салбарын сайд Н.Номтойбаяр хэлж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт шилжиж байна.

Б.Туул

Related news