АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-10 17:34:49

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өнөөдөр Төрийн ордонд 18.00 цагаас хуралдана.

ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын VII их хурлын тэргүүлэгчийг сонгох юм. Мөн их хурлаар хэлэлцэх асуудлаа батлах аж. 

Тус намын VII их хурал энэ сарын 12-ны ням гаригт болно. Их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцох юм.

Их хуралд 2700 орчим төлөөлөгч оролцох болсон нь сум бүрээс хоёр төлөөлөгч, хороо болгоноос таван төлөөлөгч оролцох болсонтой холбоотой.

Б.Туул

 

Related news