“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-10 19:36:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд төрд авахаар шийдвэрлэлээ.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувь дэмжсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах нь зүйтэй хэмээн үзсэн.

Эл асуудлыг чуулганы хуралдаанаар авч үзээд Хууль зүйн байнгын хорооны шийдвэртэй адил шийдвэрт хүрэв. Тодруулбал хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80,3 хувиар санал дэмжигдлээ.

Б.Туул

Related news