Улиастайг Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км авто замын барилгын ажил ирэх долоо хоногоос эхэлнэ.
Энэхүү замыг “Насны зам ”ХХК гүйцэтгэхээр болж 2015 оны 08 сарын 15-нд Засгийн газар болон холбогдох яамдуудтай гэрээ байгуулсан юм. Харин туслан гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Жиангу Жинада” констракшн компани 55 км замыг, ”Тэнгэруул” ХХК Уластайгаас эхлэн 12 км замыг тус тус тавихаар болжээ. Компаниуд замын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 2016 онд хүлээлгэн өгөх юм. Ийнхүү сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа зам ийнхүү хатуу хучилттай болох гэж байна. Дашрамд дуулгахад Завхан аймаг төвийнхөө зарим шороон замуудыг хусаж тэгшлэх, автобусны буудлыг сэргээн засварлах ажлыг хийж байна.
Б.Мягмарсүрэн
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
5 days
Comments