АНУ, ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКГОЛЬМ. /ТASS/. АНУ болон ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа 2012-2016 онд хадгалан үлджээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд экспортолсон нийт зэвсгийн 56 хувийг тус хоёр нийлүүлсэн байна гэж Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн өнөөдөр мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд экспортолсон нийт зэвсгийн гуравны нэг хувь нь АНУ-д ногджээ. Тус улс өнгөрсөн таван жилийн хугацаанд 2007-2011 оныхоос 21 хувиар их зэвсэг экспортолсны бараг 50 хувийг нь Ойрхи Дорнодын улсууд руу экспортод гаргажээ.
Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэнгийн Зэвсэг, цэргийн зардлын хөтөлбөр хариуцсан захирал Од Флюрантын хэлнээр, АНУ дэлхийн 100 гаруй улсад зэр зэвсэг нийлүүлж байна.
Харин ОХУ дэлхийн хэмжээнд экспортолсон зэвсгийн дөрөвний нэг буюу 23 хувийг нийлүүлснээр зэвсэг экспортоор дэлхийд хоёрдугаарт бичигджээ. Энэтхэг, Вьетнам, Алжир болон БНХАУ нь Оросын зэвсгийн гол худалдан авагчид аж.
Экспортолсон зэвсгийнхээ хэмжээгээр АНУ болон ОХУ-ын араас БНХАУ, Франц болон Герман оржээ.
Ойрхи Дорнод болон Азид эрэлт нэмэгдсэнээр өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдаа хүйтэн дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрч нэмэгдсэн гэж тус хүрээлэнгийн албаны хүн цохон тэмдэглэлээ.
Г.Доржханд
Related news

