Тээврийн хэрэгслийн гэрчилгээг олон улсын жишигт нийцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 18:22:00

Монгол, Хятад, Оросыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн АН-3 коридорын бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичдэг болсон талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд бичиг баримтаас үүдэлтэйгээр бий болдог саадыг арилгах, олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм. Гэхдээ иргэдийг заавал гэрчилгээгээ солиул гэж шаардахгүй юм. Иргэд хүссэн үедээ гэрчилгээгээ солиулах хүсэлтийг холбогдох албанд гаргах боломжтой аж. Түүнчлэн тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх үед шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байна.

Ч.Ариунболд

Related news