Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-07 07:45:42
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2017 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Related news