Аравдугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-03 08:08:00
09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган болно.

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хурал болно.

10.00 цагт Blue Sky" зочид буудалд  "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017" эдийн засгийн чуулга уулзалтын нээлт болно.

10.00 цагт ЦССҮТ-д "Цусаа бэлэглэх өдөр"-ийн хүрээнд зургаан донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэнэ.

10.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Турк Улсад болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.

11.00 цагт Монголбанкинд "Санхүүгийн боловсрол" аяны нээлт болно.

11.00 цагт МЗХ-нд багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дабльхилл” компани Засгийн газарт үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих уриалга хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина

14.00 цагт СЭЗИС-ийн С байрны 4 давхарт тус сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Гэмтэл мэс заслын тасгийн нээлт болно.

14.50 цагт Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцана.

Related news