Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага, сургалт өчигдөр зохион байгуулагдлаа.
Өчигдрийн үйл ажиллагаанд орон нутгийн 12 алба, 26 мэргэжлийн анги, хоёр сайн дурын мэргэжлийн анги, нийт 526 хүн, 24 техник хэрэгсэл, үүнээс 18 нь тусгай зориулалтын техник хамрагдан ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд ялангуяа сүүлийн жилүүдэд гарч байгаа гамшиг ослын тоо, гарч байгаа давтамжийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын бус, ард иргэдийг өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, түүнд сургаж дадлагажуулах нь зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тус сургууль нь улсын хэмжээнд 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага, сургууль нь мэргэжлийн албадын удирдлагуудын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг