Ахмадууд дуун цэнгүүнд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:06:09

Сүхбаатар сумын ахмадууд нэг өдрийг хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүллээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ, Сүхбаатар сумын Ардчилсан Ахмадын холбоо, сумын Ахмадын хороотой хамтран ахмадуудынхаа дунд “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг энэ амралтын өдрөөр аймгийн Спортын ордонд зохион байгууллаа.

Тус дуун цэнгүүнд Сүхбаатар сумын 8 багийн 200 ахмад оролцож нэг өдрийг хамтдаа дуулан, бүжиглэж өнгөрүүллээ. Уг цэнгүүнд урилгаар МУГЖ, дуучин Э.Бүрнээбаяр урилгаар оролцож, ахмадууддаа ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөн барьсан нь тэдний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news