Монгол лам Буддын гүн ухааны дээд цол хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртсэн талаар өнөөдөр “Сумади Гирди” төвөөс мэдээлэв.
Энэхүү цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг аж. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд лхаарамба цол хүртдэг хэмээн Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжал онцлон тэмдэглэв.
Д.Жавзандорж нь зургаан жилийн шалгалтынхаа дөрөвт нь тэргүүлж, хоёр жилд нь хоёрдугаар байранд орсон байна. Харин ирэх жил нууц тарнийн ухаанд суралцаж, аграмба цол хамгаалахаар төлөвлөж байгаа аж.
Энэ үеэр “Сумади Гирди” төвийн тэргүүлэгч Н.Ариунтулга, “Д.Жавзандорж лхаарамба анх 1991 онд Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдэд шавилж бурханы ном үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаад 1998 оны эхээр Энэтхэгийг зорьсон юм. Эдгээр нь оточ анагаах ухаан, нууц тарнийн ухаан болон гүн ухаан судалдаг зэргээр хоорондоо ялгаатай байдаг. Монголд 1921 он буюу Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол хүртсэн хүн байгаагүй” гэв.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр