Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгорт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш /2018.05.08/ Баянхонгор аймагт ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар багтжээ.
Ерөнхий сайд болон ажлын хэсгийнхнийг Баянхонгор аймгийн төв Баганат талбайд цэргийн хүрээ жагсаж, угтан авна. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-ийн арга хэмжээнд оролцож, дараа нь аймгийн ЗДТГ-т аймгийн удирдлагуудтай уулзах юм. Харин үдээс хойш "Номгон ахлах сургууль, ЖДҮ-ийн "Ажилсаг" төвийн үйл ажиллагаатай танилцах бол иргэдтэй хийх уулзалт 16:30 минутад аймгийн Хөгжимт Драмын Театрт эхлэх юм байна.
Б.Мөнхзул