“ДОХ”-той тэмцэх 5 жилийн төлөвлөгөөг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-12-02 16:22:10

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн “ДОХ”-ын өдрийг дэмжиж, АНУ-д уг өвчинтэй тэмцэх таван жилийн төлөвлөгөөг Цагаан ордон танилцууллаа.

2016-2020 оны АНУ-ын ажлын төлөвлөгөөний нэг хэсэг болгож, “ДОХ” өвчинтэй тэмцэх хүрээнд, Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв зэрэг тус улсын агентлагуудад 170 тусгай даалгаврыг өгөх юм.
“ХДХВ”-ын шинжилгээг хүртээмжтэй болгох, сувилгаа, дэмжлэгийг нэмэх, “ХДХВ”-ыг дарах нийтлэг арга замыг олох болон “ДОХ”-той хүмүүсийг ялгаварлахыг багасгах зорилтыг эдгээр даалгаврууд багтаажээ.

“Өртөхөөс өмнө тал бүрээр урьдчилан сэргийлэх” буюу халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор  ретровирус эсэргүүцэх эмийг “ХДХВ”-гүй хүмүүс өдөр тутам хэрэглэдэг, “ДОХ" өвчнөөс сэргийлэх үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд уг төлөвлөгөө тусална.

Одоо АНУ-ын 1.2 сая иргэн “ХДХВ”-ын халдвар авсан бөгөөд жил бүр 50 мянган хүн шинээр халдвар авдаг ажээ.

Х.Аминаа

 

Related news