Аймгийн төвийн аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 16:40:48

Завханы Цагдаагийн газраас Улиастай сумын хэмжээнд үйлдэгдэж буй иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “”Харуул хамгаалалт” хэсэгчилсэн арга хэмжээг явууллаа.

Энэ хүрээнд  хэсгийн байцаагч, багийн цагдаа нар Улиастай сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын харуул манааг шалган зааварчилан, бүртгэл судалгаанд баяжилт хийсэн байна.   Хэлэлцүүлгээс  аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өмч хөрөнгийнхөө хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор чанар стандартын шаардлага хангасан үзүүлэлт бүхий хяналтын камерыг суурилуулах, байгууллагын гадны орчны  гэрэлтүүлгийг сайжруулах, харуул хамгаалалтын ажилтнуудыг сурган дадлагажуулах, үнэмлэхжүүлэх,  харуул манааны ажилтнуудад бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах ажлыг цагдаагийн байгууллагаас нэгдсэн журмаар зохион байгуулж, харуул манааны ажилтнуудад тусгай хэрэгсэл хэрэглэх  ур чадвар эзэмшүүлэх хэрэгтэй гэж үзжээ.  

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох шаардлагатай хэмээн  долоон заалт бүхий уриалга гаргажээ.

Б.Мягмарсүрэн

Related news