Оросын облигацын сөрөг урьдчилсан таамгийг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-04 15:38:52

МОСКВА. /TASS/. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг ОХУ-ын улсын облигацын “сөрөг” урьдчилсан таамгийг “тогтвортой” болгон өөрчилжээ. Тус агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, облигацын зэрэглэлийг одоогийн "Ba1" түвшинд хэвээр үлдээсэн байна.

Урьдчилсан таамгийг ийнхүү өөрчилсөн нь ОХУ макро эдийн засгаа зохицуулснаар нефтийн үнэ буурснаас үүдэлтэй нөлөөллийг багасган гадаад санхүүгээ тогтворжуулсантай холбоотой гэж “Moody’s” онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, “хүчтэй цохилт”-д орох магадлал буурсан нь тухайлбал, ирэх 12-18 сард Оросын эдийн засаг болон санхүүд тулгарч болзошгүй олон улсын нэмэлт хориг хэмжээний улмаас ийм цохилтод орох магадлал буурсан нь урьдчилсан таамгийг өөрчлөхөд нөлөөлсөн байна.

“Украины зүүн нутгийн түгшүүртэй байдал намжсаныг харгалзан үзвэл цаашид дахин хориг арга хэмжээ авах магадлал буурсан.. Үүний зэрэгцээ мөргөлдөөнд оролцогч талууд Минскийн гэрээний заалтуудыг даган мөрдөхөд бэлэн эсэхээ харуулаагүй цагт одоо хэрэгжиж байгаа хориг арга хэмжээг цуцлахгүй” гэж тус агентлагийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын эдийн засгийн боломжит өсөлтийг 1-5 хувьтай байна гэж тус агентлагийн мэргэжилтнүүд үзэж байна. Оросын эдийн засгийн өсөлтийн хурдацыг бууруулж буй хүчин зүйлсүүдийн дотор нефтийн хямд үнэ болон хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа зэрэг хүчин зүйлийг дурджээ.

Д.Жаргал

 

 

Related news