“Нэг ажлын байр-нэг сая төгрөг” хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 14:34:27

Ховд аймагт “Нэг ажлын байр-нэг сая төгрөг” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 128 төслийг хүлээн авч, газар дээр нь үзэж сонгон шалгаруулалт явуулан 88 иргэнд 99,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 88 шинэ ажлын байр бий боллоо. 

Санхүүгийн дэмжлэг авсан төслүүд  нь мужаан, оёдолчин, уран хатгамал, суран эдлэл, гэрийн нимгэн төмөр зуух яндан хийх, хүнсний ногоо тариалах, гар утас засвар, авто угаалга, үсчин зэрэг бичил үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулж, үйл ажиллагааг өргөтгөхөд нь чиглэгджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэнийг эсгий, 10 иргэнийг гар урлалын сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олгосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг байнгын ажлын байраар хангасан нэг ажил олгогчид 4,6 сая төгрөг, мэргэжлийн болон аж ахуй эрхлэх сургалтад хөгжлийн бэрхшээлтэй 104 иргэн, хөтөлбөрийн үйлчилгээ, арга хэмжээнд  нийт 196 иргэнийг хамруулж, нийт 69,1 сая төгрөг зарцуулсан байна.

А.Бямбасүрэн

Related news