“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойн дунд хэсгийг Хятадад тавьж эхэлжээ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нефть, хийн үндэсний корпораци /CNPC/ ОХУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойн төслийн “зүүн” чиглэлийн дунд хэсгийн барилгын ажлыг нутаг дэвсгэртээ эхлүүлжээ. Тус корпорацын цахим хуудсанд мэдээлснээр, барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.
2179日