1930 гол горхи, булаг шанд, нуур тойром, рашаан төст булаг бүртгэгдсэн
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай хамтран 2020-2021 онд аймгийн 19 сумын усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосон байна. Уг ажлын гол зорилго нь үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, усны нөөцийг бохирдох хомсдохоос хамгаалах, хамгийн чухал нь хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа юм.
1161日