Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс улаанбуудай 10.0 мянган га-д, малын тэжээл 3300 га-д, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га-д, тосны ургамал 1500 га талбайд тариална. Мөн төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га-д, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалахаар төлөвлөж байна.
1508日