Сангийн толгойн гүүрийг иргэд засав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-12 15:51:19

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас 7-р сарын 5-нд мэдээлэхдээ: урд Тамирын голын түвшин 30см-ээр давж үерлээд байна. Мөн Сангийн толгойн гүүрний зорчих хэсэг нурж, зорчих боломжгүй болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байсан.

Тэрчлэн аймгийн Засаг дарга гүүрийг засварлах төсвийн тооцоог гарган ирүүлэхийг Булган сумын Засаг даргад үүрэг болгожээ.


Тэгвэл 7-р сарын 11-нд Булган сумын нутаг дахь Сангийн толгойн гүүрний тал хэсэг нь нурж, иргэд үлдсэн хэсэгхэн замаар мотоцикльтой зорчиж байсан. Гэтэл 6 хоногийн өмнө том трактор үлдсэн жаахан газрыг нь нураагаад явжээ. Иймийн учир аймаг руу орох гол зам гүүр болох Сангийн толгойн гүүрний даланг нутгийн иргэд өөрсдийн хүч бололцоогоор янзалж, даланг бүтэн болгожээ. 


関連ニュース