"Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019" нэгдсэн арга хэмжээ өрнөж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Урин дулааны үеэр амралт зугаалга эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон Монгол улсын ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэгтэй холбогдуулан "Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг өрнүүлэхээр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.
2196日