ДОРНОД: Хүчтэй салхины улмаас түймрийн тархац тэлж, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрлээ
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд асаж байгаа түймэр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тархац их болж, байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ гэж Онцгой комиссоос мэдээлэв. Хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа ч салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, чиг нь өөрчлөгдөж байна.
909日