Асгат сумын иргэд төрийн 10 гаруй байгууллагын үйлчилгээг нэг дороос авав
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Асгат сумын ЗДТГ хамтран “Төрийн үйлчилгээг иргэдэд” өдөрлөгийг зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг арав гаруй байгууллагын мэдээ мэдээлэл, үйлчилгээг Асгат сумын иргэд нэг дороос авсан юм.
2600日