Нөхөн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-07 13:53:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нөхөн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Тус багийн 1065 иргэн санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Өглөөний 08 цагт эхэлсэн санал хураалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд одоогоор санал хураалтын ирц 34,66 хувьтай.

Аравдугаар сарын 06-нд зөөврийн хайрцгаар санал хураалт авсан  талаар аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ. Аймгийн ИТХ-д хоёрдугаар багийг төлөөлөх төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд МАН-аас С.Цэрэндондов, АН-аас Ж.Батсуурь нар нэр дэвшиж өрсөлдөж буй.

Т.Одончимэг

関連ニュース