Алтан дарь овооны төрийн их тахилга болж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол төр түмний их шүтээн, Алтан дарь овооны тэнгэрийг тайх их тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 наадам эхэллээ. Баяр наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан, Б.Ундармаа болон аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, сүсэгтэн олон зорин иржээ. Зохион байгуулагчдын зүгээс тахилгад 30-35 мянган хүн ирж оролцоно гэж төлөвлөж байсан ч энэ тоо хэдийн давжээ.
2498日