СҮХБААТАР: “Гэр” боловсролын хөтөлбөр, үзэсгэлэнд 10 мянган хүн хамрагджээ
Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан “Гэр” боловсролын хөтөлбөр, үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын баг хамт олон амжилттай оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд найм хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд 10000 хүн хамрагджээ.
375日