Улсын болон орон нутгийн төсөвт 10,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс 2020 онд улс, орон
нутгийн төсөвт 10 тэрбум 842,9 сая төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын байдлаар 4
тэрбум 793,2 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Хэдийгээр жил дамнан цар тахлын хүнд
хэцүү нөхцөлд байсан ч Сүхбаатар аймгийн татвар төлөгчид улс, орон нутгийнхаа
эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг аймгийн Татварын хэлтсийн
дарга Д.Мөнхбаяр онцлов.
1485日