Галд өртсөн өрхүүдэд тусламж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-13 13:52:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан галын аюулд өртөн, орон гэргүй болсон зургаан гэр бүлд нийт ес орчим сая төгрөгийн тавилга, эд материалын тусламж үзүүлснийг ажлын албаныхан газар дээр нь очиж хүлээлгэн өгөв.

Галд өртсөн өрхийн гишүүд ах дүү нарынхаа гэрт түр байрлаж байсан бөгөөд тус нийтийн орон сууцанд бүртгэлтэй 13 өрхөд УОК-ын шийдвэрээр иж бүрэн гэр олгосныг мөн сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч, хуваарилалтыг сумын удирдлагууд нь хийжээ.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэгийн илгээсэн мөнгөн тусламжийг эдгээр гэр бүлээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд гардуулж өгсөн гэж УИХ-ын гишүүдийн ажлын албанаас мэдээллээ.

 

 

 

関連ニュース