Усны түвшин багасч байгаагаас Цагаан бөлбөө устах аюул нүүрлэж болзошгүй байна
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийнХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын голын усны гүн цаг агаарын хуурайшилтын улмаас өмнөхөөсөө 1,3 метр орчим багасаж, Хар ус нуурын урд хаяан дахь Цагаан дэрс гэдэг газар нуурын эргийн шагшуурга ургаагүй, цаг агаарын дулаарлын улмаас нуурын урд талын хэсгийн бэлчээрийн талбайн хэмжээ багассанаас энэ хэсгийн Цагаан бөлбөө цэцэг устах аюулд хүрээд байна. Түүнчлэн Хар ус нуурын хэмжээ ихэнх газраа 20-50 м дотогш хумигдсан нь ч нөлөөлж байна.
Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн Цагаан бөлбөө цэцэг Чоно харайхын голын усны түвшин эрс багассанаас тэжээгдэх усгүй болж, тухайн хэсгийн Цагаан бөлбөө устах аюулд хүрч байгааг Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш нар судалгаа хийх явцдаа тэмдэглэжээ.
Иймд цагаан бөлбөөгийн цэцэглэлт, үр боловсролт, үрийн гарц, унацыг нарийвчлан судлах шаардлагатай гэж мэрэгжлийн хүмүүс үзэж байна.
2856日