Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл
Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан
эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар
шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн
асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулав.
2177日