НҮБ-ын индэр дээр монгол сурагч “Ногоон паспорт” санаачилгаа танилцуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилгаар Уур амьсгалын
үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74
дүгээр чуулганы үеэр болсон юм. Нью-Йорк хотноо есдүгээр
сарын 21-ний өдөр болсон залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй
зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалтад сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, “Ногоон паспорт” санаачилга буюу монгол сурагчдын хөтөлж буй үндэсний туршлагыг НҮБ-ын индэр дээрээс танилцуулжээ.
2200日