Оны шилдэг хүүхдүүддээ шалгаруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтээс үе тэнгийнхнээ оюуны потенциаль, ур чадвар, сурлагаараа манлайлсан шилдэг хүүхдүүдээ шалгаруулжээ.
Оны шилдэг оюунлаг сурагчаар Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч А.Мөнхтөр, 4 дүгээр сургуугийн 10 дугаар ангийн А.Мөнх-Эрдэнэ, Оны шилдэг тамирчин сурагчаар 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн Б.Тэгшбаяр, 2 дугаар сургуулийн 3 дугаар ангийн Ц.Анударь, 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн А.Амарсайн, Оны шилдэг удирдагч сурагчаар 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн З.Эрдэнэбаатар, 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн Ц.Баярхүү, Оны шилдэг бүтээлч хүүхдээр 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн Ч.Анхбаяр, оны шилдэг авьяаслаг хүүхдээр 2 дугаар сургуулийн 6 дугаар ангийн Б.Урангоо, 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн Ц.Энхжин нар шалгарсан байна.
Г.Сүхээ