Филиппинд “халифт” муж байгуулсныг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭСИДНЕЙ. /TASS/. Филиппиний хэт давруу үзэлтнүүдийн дөрвөн бүлэглэл нэгдэж, Минданао аралд “Лалын улс”-ын “халифт” муж байгуулснаа мэдэгдэв. Энэ тухай Австралийн “Australian” сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, босогчид Сири, Иракт үйл ажиллагаа явуулж буй “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакру аль-Багдадид үнэнчээ илтгэн тангараг өргөсөн байна.
Уг “халифт” мужийг Филиппиний террорист "Абу Сайяф" бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Иснилон Хапилон удирдах аж.
Филиппинд болж буй дээрх үйл явдал нь “Лалын улс”-ын босогчид стратегиа өөрчилснийг харуулж байна гэж Австралийн шинжээч Грег Бартоны үзэж байна. “Тэд Сири, Иракт явуулж буй тэмцэл нь удаашрахыг мэдээд, үйл ажиллагаагаа явуулах өөр газар нутгуудыг хайж байна” гэж шинжээч хэлсэн байна. “Лалын улс”-ын “халифт” муж байгуулсан нь Филиппин улсад өөрт нь төдийгүй Зүүн Өмнөд Азийн бусад оронд болон Австрали улсад асар их аюул учруулна гэдгийг тус сонинд цохон тэмдэглээд, чухам австраличууд тун удахгүй эдгээр босогчийн террорист халдлагын бай болж магадгүй гэж үзэж байна.
Д.Жаргал