Дуучин Адель рэппер PSY-н амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-01-22 15:07:40

НЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британийн дуучин Аделийн клип Өмнөд Солонгосын рэппер Пак Жэ Сан буюу PSY-н клипний тогтоосон дээд амжилтыг эвджээ. Английн дуучны “Hello”  дууны клипийг “Youtube”-ээр 87 өдрийн дотор 1 тэрбум удаа үзсэн тухай тус цахим хуудасны оператор мэдээлсэн байна.

Өмнөх дээд амжилтыг PSY тогтоосон билээ. Түүний хамгийн алдартай дуу болох “Gangnam Style” -ын клипийг 158 өдрийн дотор 1 тэрбум удаа үзсэн байна. Одоо “Youtube”-ээр уг клипийг үзсэн тоо 2.5 тэрбумаас давжээ.  

Д.Жаргал

 

 

関連ニュース