Шашин, урлагийн хамтарсан цэнгүүн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Хөгжимт драмын театр Ганданпунцагчойлон хийдтэй хамтарч "Энх мэндийн аялгуу"-шашин урлагийн цэнгүүн зохион байгуулах гэж байна.
Цэнгүүнд аймгийн ХДТ-ын нийт уран бүтээлчид Ганданпунцагчойлон хийдийн лам хуврагууд "Гал бичин" жилийн хийморийн сүлдийг сэргээх, даллага авах, засал номнуудыг айлдаж хүрэлцэн ирсэн хүн бүрт арц рашаан хүртээх ажээ.
Урлаг, шашин хоерыг хослуулсан цэнгүүн энэ оны 2 сарын 23 нд болно.
А.Бямбасүрэн