Шинэ зах ашиглалтад орсноор худалдааны салбарт дэвшил гарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Сүү цагаан идээ, махны худалдаа, тус тусын галлагаа бүхий хүнсний мухлагууд төвлөрсөн "Дэлгэрэх" худалдааны төв буюу олны хэлж заншсанаар "Дунд зах"-ыг шинэчлэн барьж байна.
Төмөр бетонон карказ, шилэн пасад, өндөр тааз, урсдаг шат, лифт бүхий орчин үеийн худалдаа үйлчилгээний төв болон өргөжиж байгаа дунд захын барилгын ажил 80 гаруй хувьтай байгаа аж.
Гурван талдаа хаалгатай, нэгдсэн харуул хамгаалалт, камер, галын дохиололтой, автомашины зогсоолтойгоор баригдаж буй барилгын ажил 11 дүгээр сард бүрэн дуусч, ашиглалтад орох юм. Худалдааны төв ашиглалтад орсноор үйлчлүүлэгчид тухтай орчинд үйлүүлэхээс гадна хүнсний худалдаа, бараа бүтээгдэхүүн худалдаалах соёл, стандартад дэвшил гарна хэмээн албаныхан онцлов. Мөн олон үндэстний хоолны газар төвлөрөхөөс гадна офисс, зочид буудлын зориулалт бүхий хэсэг ч бий.
Мөнхзул