Согтуу жолооч явган зорчигчийн аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-21 13:16:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 13-ны орой Баруун-Урт сумын тавдугаар багийн нутаг дэсвгэрт, приус маркын авто машинтай жолооч уг хэргийг үйлдсэн байна.

Хэргийг цагдаагийн газраас шалгаж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.

2018 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 389 бүртгэгджээ. Тиймээс баяр ёслолын цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, мөн аймагт шинээр нэвтрээд буй дуудлагын жолооч үйлчилгээтэй хамтран ажиллаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хайрлан хамгаалахыг Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

関連ニュース