Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9,7 тэрбум төгрөгийн ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-25 15:46:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр батлагдсан. Эдгээрээс энэ онд 9,7 тэрбум төгрөгийн ажил эхлээд байна.

Тодруулбал, Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, Эрдэнэцагаан, Түвшинширээ суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Уулбаян суманд 75 хүүхдийн дотуур байр, Наран, Дарьганга суманд 10 ортой Эрүүл мэндийн төв, Халзан, Мөнххаан суманд 240 хүний суудал бүхий Соёлын төвийн барилга шинээр барих ажлууд эхэлжээ.

Мөн улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баруун-Урт сумын 5,5 км цэвэр ус хангамж, 2,0 км ариутгах татуургын төв шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг Альяанс-тех ХХК гүйцэтгэж байна.

Дулааны станцыг өргөтгөх ажил БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэхээр болж ТЭЗҮ боловсруулах болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил эхэлжээ. Өргөтгөлийн өмнөх бэлтгэл ажил болох их зсварын ажлыг улсын төсвийн 996 сая төгрөгөөр Одкон холдинг ХХК гүйцэтгэж байна. 

関連ニュース