Аймгийн хэмжээнд 44-өөс дээш хүүхэдтэй гурван анги байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Он гарсаар Багшийн хөгжлийг дэмжих тухай шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа. Хуулинд 44-с дээш хүүхэдтэй 1, 2 дугаар ангид туслах багш ажиллах заалт орсон.
Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль
үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс аймгийн төвийн Лаборатри 1-р сургуульд 2 анги,
3-р сургуульд 1 анги 44-өөс дээш хүүхэдтэй байна. Өөрөөр хэлбэл, Архангай
аймгийн хэмжээнд 3 багш авах хэрэгцээ байгаа юм.