Цэцэрлэг хотын агаар бохирдолгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас Цэцэрлэг хотын агаарын чанарыг тодорхойлжээ. Үүний хариуд агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийг механик багажаар хэмжин тодорхойлжээ.
Өнгөрөгч 12-р
сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж нь 0.021 мг/м3, хамгийн их агууламж
0.080 мг/м3 байжээ. Харин азотын
давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их агууламж 0.072
мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исл(CO)-ийн
дундаж агууламж 1.13мг/м3, хамгийн их агууламж нь 5.40 мг/м3 байсан байна. Энэ нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж
бохирдоогүй гэж гарчээ.
12
сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 12-р
сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/
дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.