Аймгийн аварга шалгаруулах тэмцээн өсвөрийн шатарчдын тэмцээнээр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/.
2019 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн өсвөрийн шатарчдын тэмцээнээр
эхэллээ. Баруун-Урт сумын ИТХ-ын ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулагдаж
буй тус тэмцээнд таван сум, 16 байгууллагын 150 гаруй өсвөрийн шатарчин оролцов.
Тэмцээнд оролцож буй
150 тамирчны 19 нь монголын шатрын холбооны чансаа өндөртэй тамирчид байгаа
бөгөөд Дэлхийн шатрын холбооны дэд мастер С.Тамир, спортын дэд мастер
Н.Наран-Эрдэнэ, өсвөр үеийн тив болон улсын аварга шалгаруулах тэмцээний
медальтай найман тамирчин байгаа нь энэхүү тэмцээний чансааг илтгэж байлаа.
Сүхбаатар аймгийн баг
тамирчид 2013, 2017 онуудад багаараа улсын аварга болсон. Мөн энэхүү ААШТ-тэй
зэрэгцэн БНХАУ-д болж буй сонирхогчдын Азийн аварга шалгаруулах нээлттэй шатрын
тэмцээнд Оюунлаг шатрын клубын тамирчин А.Эрхэмбаяр Монгол Улсаа төлөөлөн
оролцож байгаа нь тус аймагт оюуны спорт хэрхэн хөгжиж буйн томоохон илрэл юм.”
гэдгийг Оюунлаг шатрын клубын багш Г.Энхбаатар тэмцээний нээлтийн үгэндээ
онцлов.
Зургаан насны
ангилалд, эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 36 тамирчин байр эзэлж, тус бүр улсын
аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан юм.
“Аймгийн БТСГ-ын
төлөвлөгөөт ажлын дагуу ААШТ-ий анхдугаар тэмцээн хоёр өдөр амжилттай үргэлжилж
дууслаа. Шатар бол оюуны спорт, тэр утгаараа ямар нэгэн будлиан маргаангүй
сайхан болж өндөрлөсөнд зохион байгуулагчид талархалтай байгаа. Энэ тэмцээнийг
өмнө нь аль нэг сургуулийн зааланд хийдэг байсан бол энэ жил зориуд спортын
ордондоо, тамирчиддаа зориулан хуваарилса суудалтайгаар хийж байгаа нь онцлог
байна. Бас тэмцээний оролцогчдын тоо болоод чансаа үнэхээр дээшилсэн байна”
гэж БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ц.Ганбат хэллээ.