Архангай аймагт гахайн мах оруулж, гаргахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-17 12:22:12

Архангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Онцгой комисс энэ сарын 15-ны орой хуралдаж Булган, Орхон, Төв, Нийслэл, Дундговь аймгуудад гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар ярилцлаа.


Онцгой комиссын шийдвэрээр аймаг руу гахайн мах оруулах, аймгаас гаргахыг түр хугацаагаар хориглож, хүн болон авто тээврийн хэрэгсэл нь өвчний тээгч болдог учраас энэ асуудал дээр Цагдаагийн газраас хяналт тавин ажиллах үүргийг өгөв.


Мэргэжлийн хяналтын газраас гахайтай айлууд болон ард иргэдэд зөвлөмж хүргүүлж ажиллах юм.


Аймгийн хэмжээнд 7 сумын 36 өрх 1000 гаруй гахай малладаг байна.   

関連ニュース