Ерөнхий сайдын дэмжлэгээр хүүхдийн шүдний эмнэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-14 14:21:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр тус аймагт энэ онд Соёл, амралт зугаалгын хүрээлэн, Хүүхдийн шүдний эмнэлэг шинээр баригдана.

Сүхбаатар аймагт 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр байдаг. Мөн урин дулааны цагт хүүхэд, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Эдгээрийг үндэслэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хоёр бүтээн байгуулалтыг өөрийн санхүүжилт, дэмжлэгээр бариулахаа мэдэгджээ. Тус мэдээллийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлагуудын шуурхай зөвлөлгөөний үеэр танилцуулж, улмаар дээрх бүтээн байгуулалтын ажил эхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Хүүхдийн шүдний эмнэлгийг шинээр төвлөрүүлж буй Боловсрол хотхонд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж.

関連ニュース